Биеийн тамирын багш Самдан

The swan song by Kathy ostman

Бичсэн: nice blog
11:54, 2009-11-02 .. Бичигдсэн: uran zurag .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 www.kathysart.com



The beginning by Kathy Ostman

Бичсэн: nice blog
11:33, 2009-11-02 .. Бичигдсэн: uran zurag .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ бол миний дуртай зургуудын нэг. Kathy Ostman нь эмэгтэйчүүдийн сэдэвтэй тосон зургаараа анхаарал татаж буй  зураачдын нэг билээ. Тэр хэлэхдээ " The Wind confirmed my journey, "Your fantasy begins now, paint freely beautiful women goddess art. " гэжээ. Тэрээр зургаа зурахдаа хөгжим сонсох дуртай бөгөөд ихэвчлэн  Enigma, Dead Can Dance, Loreena McKennitt сонсдог аж. Хөгжим агаарыг зүсэн цуурайтахад зүрх минь нээгддэг гэж өөрийнхөө зургийг зүрх сэтгэлийн угаас зурдаг гэдгээ илэрхийлсэн байдаг.
Урлагийн үнэлэмжийн нэг том шалгуурын нэг нь энэ ертөнцөөс тасарч сэтгэж чадсан эсэх буюу сэтгэл зүр...


Парисийн дарь эхийн сүм үү?

Бичсэн: nice blog
12:29, 2009-10-29 .. Бичигдсэн: uran zurag .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Парисийн дарь эхийн сүм хэмээх алдарт зохиолыг манайхан мэднэ ээ. Энэ зохиолын нэрний орчуулгын талаар англи хэл, соёлыг мэддэг, за бүр гадарладаг хүмүүс хүртэл эргэлзэх нь зайлбаргүй. Буруу орчуулга гэдэг тухайн ард түмний талаар буруу ойлголт л төрүүлнэ ээ дээ. Яаж зөв орчуулах талаар асуудлыг нээлттэй үлдээе....
Жүжгийг нь тавьж байгаа найруулагч, жүжигтчид, театр нь яагаад энэ асуудлыг анзаардаггүй юм бол оо. Жүжиг тавихдаа, жүжигчид нь дүрээ судлахдаа тухайн ард түмнийх нь соёл, ахуйг судалдаг баймаар юм... Хэрвээ судалсан бол "Парисийн дарь эхийн сүм" биш гэдгийг мэдсэн л баймаар.

...


emegtei

Бичсэн: nice blog
11:46, 2009-10-29 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос


би энэ зургийг хараад дөрвөн улирлын тухай, гал ус шиг эсрэг тэсрэгийн тухай, бүсгүй хүний дотор байх нууцлаг агаад бүхний нүдэнд ил байх тэр агуу чанарын тухай бодолхийллээ. Танд харин огт өөр бодол ч төрж магад...


Д.Намсрай “Дэлдээн”

Бичсэн: nice blog
13:42, 2009-10-23 .. Бичигдсэн: uran zohiol .. Холбоос

Зулайдаа сөөсгөр үстэй жаахан Дэлдээнийг гурван ой хүртэл нь сүрхий эрхлүүлжээ. Эрхлүүлэх ч гэж дээ, энэ л гурван насанд эдлэх ёстой эрх хайр халамж, жаргал цэнгэлийг тууллаа.
Гэтэл дүү төрж түүний тухайд бүх юм өөрөөр эргэв. Ээжийнхээ өвөрт унталгүй олон хонолоо. Нялх хүүхэд тэврэн төрөхөөс гарч иртэл нь дөнгөж өчигдөр болтол аавтайгаа л унтаж байсаан. Хоёр ойндоо хүртэл хөхөө хөхсөн. Дэлдээн ээжийнхээ мөөмөнд дэндүү хайртай.

Хөхөө хөхөхгүй болсон ч ээжийнхээ дулаан өвөрт ормогц халуун цээж рүү нь гараа хийж мөөмний нь толгойг имэрнэ. Ууц нуруу, хонго гуяа илүүлэн таалуулж , нүүрэнд нь хушуу ам...



Л.Хасар “Мөргөл”

Бичсэн: nice blog
13:40, 2009-10-23 .. Бичигдсэн: uran zohiol .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэнгэр минь намайг гэсгээ
Тэртэй тэргүй би нүгэлт хүн
Бурхан намайг бүтээхдээ
Нүгэлтэй нь цуг бүтээсэн
Адтай биенд шунах
Нүгэлт дуунд шунах
Балын амтанд шунах
Ариун мэт үнэрт шунах
Тамын гал мэт шатан дүрэлзэх
Би тэртэй тэргүй нүгэлт хүн
Тэнгэр минь намайг гэсгээ
Том багад нэг өнгөтэй
Сүүдэр минь нүгэлгүй
Түүнийг өршөө



Ц.Доржготов “Хуруун чинээ лааны гэрэл”

Бичсэн: nice blog
13:32, 2009-10-23 .. Бичигдсэн: uran zohiol .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир, зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд хэрэлдэв.

Занын шар гозойж, "Энэ муу Намшир дандаа намайг өөрөөсөө дорд үздэг. Дахиад л номчирхоод ирлээ. Би энэ муугаас юугаараа дутах юм бэ? Мадлаад өгнө өө, чамай...


Д.Нямсүрэн “Амитаба”

Бичсэн: nice blog
13:30, 2009-10-23 .. Бичигдсэн: uran zohiol .. Холбоос

Яаж би Амитаба шиг, хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг, чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг, хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг, хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг, газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг, есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?

Яаж би Амитаба шиг, уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Яаж би Амитаба шиг, шувуу исгэрэх, нохой хуцах мөн чанар нэгийг ойлгох вэ?
Яаж би Амитаба шиг, модны навчис унахыг зүүдээ гэж бодох вэ?
Яаж би Амитаба шиг, морь зогсоогоороо ун...



Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


japan
olloo.mn

Ангилалууд

sportiin conirholtoi bichleg-

Сүүлийн бичлэгүүд

12956
234
123
(гарчиггүй)
спортын хөгжилтэй зураг
Сонирхолтой зургууд
Сагсан бөмбөг

Найзууд

nice blog